"Do what you love- Баян би ядуу би"

Montag, 5. Januar 2009

Tавдугаар хичээл

Хичээл эхлэхээс өмнө Блог-т зочилсон бүгдэд баярлалаа, хэлсэнээр криллээр бичих оролдоноо...
Урдний 4 хичээлд өөрсдийн Хобби сонирхолоо тодорхойлоод дээр н түүгээрээ ямар бизнэс хийх тухайгаа бодож олж байгаа бол 2 нэмэж хэлэх зүйл бн.
Юун түрүүнд бодож олсон санаа чинъ мөнгө үнэхээр олж болохоор бизнэс мөнүү үүнийгээ маш сайн судал.
Жишээ н та маш содон үйлчилгээтэй restauran, pub, bar, disko байгуулах санаатай байж, энэ санаа чинi үнэхээр хэрэгжээд та мөнгө олж чадах болуу, хүмүүс чухам хир сонирхох бол.
Үүнийг мэдэхийн тулд судалгаа хэрэгтэй, маш энгийн арга зааж гэвэл:
Сонин дээр зар тави, тийм содон үйлчилгээтэй restauran ,bar захиалга авч бн гээд, ингээд утаснийхаа дугаарийг тавичаад хүлээ, та утасаа авах шаардлаггүй шдээ...
Automat хариулагч дээр н тавиад захиалга өгөx хүсэлтэй улсууд юу хүсэж бгаа хэдэн хүний захиалгаа дохионий дараа яриагаа үлдээнүү ч гэдиймүү, иймэрхүү аргаар таний шинэ санаа хүмүүст хэрхэн хүрэхийг уридчилаад мэдчиж болно.
Зиа бас нэг анхааруул зохих юм бол.Нэг хүний бизнэсийг бичий л даа.Уул н их л сайхан санаа олжил дээ, эрүүл хүнсээр даганасан мах багатай , тэгсэн хаана байгуулах судалгаагаа сайн хийлгүй тэрнийгээ нээж тэгсэн тэр орчимийн улсууд н дандаа хөдөөвтэр хүмүүс амидардаг, cafe н орлого багатай шатаж л дээ, тэгсэн тэрний хажууханд нэг хоолний газар shineer neegdeed дандаа тос болсон махтай Steak хоол зардаг амжилттай bailgyi yaahav.., тэгээд шатсан хүн маани бодож бодож эмнэлэгүүдээр хоолоо тарааж эхлэсэнээр , бизнэс н цэцэглэж л дээ, мэдээж эмнэлэгт бгаа өвчтэй улсууд л эрүүл хоол унд идэж эдгэхээ бодно чаашид ч эрүүл явахаа бодно биддээ.
Үүнээс хойш манай хүн рашаан сувилал, фитнэсс төвүүдтэй гэрээтэй эрүүл хоол хүнсээ тарааж амжилтанд хүрсэн гэдэг шүү.
Тэгэхлээр мянга сайхан санаа байгаад хаана ямар нөxцөлд гэдэгээ сайн бодсон байх шаардлагатай хүмүүсээ.
Ямар санаа оноо бодож олсон юунд авяастайгаа бичиж үлдээгэй хүмүүсээ, надаас та нарт тус болох санаа гараад ирэх ч юм билүү дээ тээ???
Миний хувид би фото сонирхдог тэрнийгээ хөгжүүлдиймүү тэгээд энэ олон зурагчид бхад над мэтийн сонирхогч бас хэцүүл дээ, гэхдээ би эмэгтэй болхоор над дээр эмэгтэйчүүд Актфото "nyzgen urlagiin zurag" авахуулах гээд илүү ирэх ч юм билүү тээ.Эрэгтэй зурагчин дээр бол нэг л эвгүй шдээ нүцгэлэх чини.Над дээр тэр шалтгаанаар илүү ирэх бх тээд би тэр санагаа илүү бас шинэ содон болгомоор бгаан.Өөэ чини юу билээ зөндөө л бодсон юм бгаа тэрнийгээ жижиг дэвтэр дээрээ байнга тэмдэглээд явж бн, та нар бас байнга санаа олоорой, дургуй ажилдаа цалингийн төлөө явах чини ч хог шдээ тээ.Bi krileer bichih geed yilee yzlee oilgood unshaarai

Samstag, 3. Januar 2009

Баян аав Ядуу аав.

Би 2 аавтай хvн. Нэг нь маш өндөр боловсролтой, 4 жилийн бакалаврын зэргийг 2 жилийн дотор авсан, эрдэмтний зэрэгтэй. Нөгөө аав маань 8-р ангийг ч төгсөөгvй хvн. Нэг нь Хавай дахь хамгийн баян хvн болж чадсан бол нөгөө нь гэрийнхэндээ өрнөөс өөр юу ч vлдээгээгvй. 2 аав маань мөнгөний талаар хоёр өөр vзэлтэй хvмvvс байсан юм. Нэг аав маань “Мөнгө бол муу бvхний vндэс” гэхэд нөгөө нь “Мөнгөгvй байх нь муу бvхний vндсийг тавихад хvргэнэ” гэнэ. Тэдний хэлж буй зvйлийг ухаж ойлгох гэж балчирхан насандаа ихэд хичээдэг байлаа.
Нэг аав маань “Би vvнийг авч дийлэхгvй” гэж хэлж байхад нөгөө нь “Vvнийг авах бэл бэнчинтэй болохын тулд би яах вэ?” гэж өөрөөсөө асууна. Баян аав маань би vvнийг авч чадахгvй гэж хэлж буй нь залхуу сэтгэхvйтэйн шинж хэмээн vздэг байлаа. Нэг аав маань “Та нарыг тэжээх гэсээр байгаад би ядуу байгаа юм” гэхэд нөгөө нь “Та нар байгаа учраас би баян болох хэрэгтэй” гэдэг байв. Нэг аав маань сайн сургуульд ороод дараа нь баталгаатай ажлын байртай болж ав гэж зөвлөж байхад нөгөө нь “Би мөнгөний төлөө ажилладаггvй. Харин мөнгө миний төлөө ажилладаг. Энэ арга ухааныг чи сурч ав” хэмээн захидаг байв. Ингээд 9 насандаа би баян аавынхаа vгийг даган мөнгөний талаархи хичээлээ эхэлсэн юм.

Баячууд мөнгөний төлөө ажилладаггvй

Энэ бол 1956 он, би 9 настай байлаа. Миний явдаг сургуульд ихэнх баячууд хvvхдээ явуулдаг байв. Нэг өдөр ааваасаа би “Би яаж баян болох вэ?” гэж асуухад аав маань “Хvv минь, чи яагаад болохыг хvсээ вэ?” гэж асуув. “ Өнөөдөр манай ангийн хvvхэд шинэ машинаараа ангийнхнаа аваад явахдаа Майк бид хоёрыг л урьсангvй” гэхэд аав маань толгойгоо сэгсэрлээ. Тэгээд “Мөнгө олохын тулд чи толгойгоо ажиллуулж сур. Vvнээс өөр мэдэх зvйл алга даа” гэв. Маргааш нь Майк найзтайгаа ярьж байгаад хамтран ажиллахаар болж айл айлаас шvдний ооны гэрийг цуглуулан хайлуулж эхлэв. Аав маань биднийг юу хийж буйг асуухад хайлуулсан төмрөө vзvvлэн бид мөнгө хийж байна гэхэд аав маань энэ нь хууль бус арга гэдгийг аятайхан тайлбарлав. Ийнхvv бидний мөрөөдөл утаа адил замхран алга болох нь тэр. Аав маань бидний сэтгэлийг тайтгаруулахыг хичээн Майкийн ааваас хэрхэн баян болохыг заалгасан нь дээр гэж зөвлөв. Майк ихэд гайхан манайх баян биш шvv дээ гэхэд аав маань “Танай аав хэдэн жилийн дараа гэхэд нэлээн толгой баячуудын нэг болно гэж би бодож байга шvv” гэв.


Тэгээд Майк бид 2 Майкийн аавтай уулзахаар шийдэв. Майкийн аав барилгын компани, агуулах, жижиг дэлгvvрvvд, 3 ресторантай хvн байв. Тэгээд дараагийн хагас сайн өдөр Майкийн аавтай уулзахаар болов. Майкийн аав нь “Чамайг баян болохыг суралцахыг хvсэж байгааг чинь хvvгээсээ сонслоо. Чи манай компанид ажилла. Тэгээд би чамд тэр арга ухаанаас заая. Гэхдээ сургуульд заадаг шиг байдлаар заахгvй. Энэ болзлыг хvлээж авбал ав, байвал бай” гэхэд Майк бид 2 тэр болзлыг нь хvлээж авлаа. Та хоёр одоонос эхлэн хагас сайн өдөр болгон 3 цаг ажиллана. Цагийн хөлс нь 10 цент байх болно гэв. Би өнөөдөр бэйсболын тоглолттой юмсан гэхэд миний болзлыг хvлээж авбал ав, байвал бай гэсэн vг сонсоод бэйсболын тоглолтоо таслахаар шийдэв. Цагийн 10 цент гэдэг нь тухайн vед маш бага цалин байлаа. Ингээд дэлгvvрт байгаа барааны тоосыг цэвэрлэдэг уйтгартай ажлыг хийн хагас сайныг өнгөрөөдөг байв. 3 дахь долоо хоног өнгөрсний дараа бидэнд хичээл заасан ч юм байхгvй, хямдхан ашиглаж буйд нь бухимдан ажлаасаа гарахад бэлэн болов. Тэгээд Майкт энэ тухайгаа хэлэхэд Майк инээмсэглээд аав маань ийм юм болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд бэлэн болох vед нь хэлээрэй гэж захисан юм гэв. Тэгээд дараагийн хагас сайнд Майкийн аавтай уулзахаар болов. Миний төрсөн аав маань ч их уурлан дор хаяж цагийн 25 цент болгохгvй бол гарна гэдгээ хэлээрэй хэмээн захив.


Өглөөний 8 цагт очиход vvдний өрөөнд бусад улсуудтай хамт хvлээлгэн суулгасаар 9 цаг болох vед намайг хvлээж авч уулзав. Тэр хvртэл заримдаа тэвчээр маань алдуурч явах бодол төрж байсан боловч хvлээсээр байгаад уулзав.


“Чи цалингаа нэмvvлэхгvй бол гарна гэж бодож байгааг би ойлгож байна” гэхэд “ Та хэлсэндээ ердөө хvрсэнгvй. Би маш шаргуу ажилласан боловч иа надад ямар ч хичээл заасангvй. Тэгээд намайг хvлээлгэн, ердөө хvндлэхгvй байна” хэмээн хариулахад наймайг нэлээн шинжсэн байдалтай харж байгаад “Чамд би хичээлээ загаад л байгаа шvv дээ” гэхэд “Та надад юу ч заагаагvй. Тэгээд цагийн 10 центээр ажиллуулаад байгаа юм даа. Хvvхдийн хөдөлмөрийн хууль гэж байдаг юм. Би цаашаа зохих газар уруу нь мэдэгдэнэ” хэмээн би ууртайгаар хашгичав. “Би чамд юу ч заагаагvй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуухад нь “Та надтай ердөө уулзаагvй шvv дээ” гэлээ.


Аливаа юмыг заахад заавал лекц уншиж байгаа юм шиг байх албагvй. Сургуульд л тэгж заадаг байх. Амьдрал бол хамгийн сайн багш бөгөөд хамгийн гол нь чамтай хэзээ ч нvvр тулж ярьдаггvй. Амьдрал “Сэрээрэй, Цаана чинь чамд сурах хэрэгтэй зvйл байна” хэмээн ямар нэг байдлаар мэдрvvлдэг. Хэрвээ сургамжийг сайн авч чадвал чи алзахгvй явах болно. Харин амьдрал шаардаж буй зvйлийг зарим нь ойлгохгvй, хийж буй ажлаа голох, бусдыг буруутгах зэрэг vйлдлийг хийдэг.
Амьдралын шахалтанд орох болгондоо бууж өгдөг хvмvvс аливаа алдаа гаргахаас эмээж туйлын болгоомжтой амьдарсаар насыг элээнэ. Би та нарт амьдралын амтыг амсуулсан юм гэхэд би их л сониуч байдлаар “Амьдралын ямар амтын тухай та яриад байна вэ?” гэж асуулаа.


“Та хоёр мөнгийг хэрхэн олох тухай асуусан анхны хvмvvс юм. Би 150 ажилчидтай бөгөөд зөвхөн ажил, цалин хоёроос өөр юуг ч асуудаггvй. Амьдралынхаа ихэнх сайхан vеэ мөнгөний төлөө ажилласаар байгаад дуусдаг” гэж хэлэхэд би өөдөөс нь “Тэгээд цагийн 10 центээр ажиллаад таны харамч хатуу гэдгээс өөр юуг би сурсан юм бэ?” гэж асуулаа. Баян аав маань “Чи өөрийнхөө бодол санааг өөрчилсөн нь дээр дээ. Намайг буруутган, бvхий л муу бvхэн надаас vvдэлтэй гэж vзвэл чи намайг өөөрчлөх хэрэгтэй болно. Харин буруутай эзэн нь өөрөө юм гэдгээ ухаарч өөрийгөө өөрчилбөл илvv ухаан сууна. Ихэнх хvмvvс өөрсдөөсөө бусад хvмvvсийг буруутгадаг. Тэгээд ч бусдыг өөрчлөхөөс илvv өөрийгөө өөрчлөх нь илvv хялбар шvv” гэхэд би “Би ердөө ойлгосонгvй. Таныг харамч гэдгээс өөр юм олж харахгvй байна” гэв.


Баян аав маань “Чи намайг л буруутгасан хэвээр л байна даа. Ихэнх хvмvvс нэг ажлаас гараад илvv өндөр цалинтай, илvv боломжтой ажлыг хайдаг ба ингэснээр бvх асуудал нь шийдэгдэх юм шиг санана” гэхэд нь би сөргөөд “Тэгээд тэр асуудлыг хэрхэн шийдэх хэрэг вэ? Цагийн 10 центийн цалингаа аваад бvх юм болж бvтэж байна хэмээн алхах хэрэг vv?” гэж асуулаа. “Ихэнх хvмvvс тэгж явдаг. Цалин нэмэгдэхээ хvлээж илvv нэмэгдсэн мөнгө бvх асуудлыг шийднэ гэж бодно. Зарим нь 2 давхар ажил хийж илvv махруу ажиллана. Гэсэн хэдий ч нөгөө л бага цалинтай хэвээр л байна.”
Баян аав маань юуг заах гээд байгааг бага зэрэг ойлгон “Тэгээд яаж асуудлаа шийдэх вэ?” гэж асуухад “Толгойгоо сайн ажиллуулж сур” гэсэн хариу сонслоо.


Баян аав маань vргэлжлvvлэн “Чиний уурласан чинь маш сайн хэрэг. Хэрвээ чи уурлалгvй бага цалингаа баяртайгаар хvлээж авсан бол би чамд энэ хичээлийг заахгvй байсан. Хvн сурах эрмэлзэл, хийх хvсэл, эрч хvч vгvйгээр юуг ч сурч чадахгvй. Харин мөнгөний асуудал дээр очихоор хvмvvс айдаст хvлэгдэн аюулгvй тоглохыг хичээнэ” гэж хэллээ. “Айдсаас болоод хvмvvс бага цалинтай ажлыг хийсээр байдаг байх нээ? Та яагаад хvмvvсийн цалинг нэмж болдоггvй юм бэ?” гэж асуухад “Би тэгэх шаардлагагvй. Тэгээд ч их мөнгө бvх асуудлыг шийддэггvй. Танай аав л гэхэд маш өндөр боловсролтой, засгийн газарт ажиллан надаас илvv цалин авдаг мөртлөө өрөө төлж дийлэхгvй л байна шvv дээ. Сургуульд байхдаа мөнгөний талаар тодорхой боловсрол эзэмшээгvйн л гай. Тэгээд ч хvмvvс их л цалин авах тусмаа их л өрөнд унадаг” гэж хариулав.


“Хvмvvс бvгд л эдийн засгийн боловсролтой болъё гэж боддоггvй юм уу?” хэмээн асуухад баян аав маань “Хvмvvс мөнгөний асуудал дээр очиход айдаст автдаг ба мөнгөний төлөө ажиллаж байх нь тэдэнд илvv хялбар байдаг. Ажлаасаа халагдах вий, хангалттай мөнгө олж чадахгvй байх вий, төлбөрөө төлж чадахгvй байх вий гэж айсаар байгаад сvvлдээ мөнгөний боол болж эзнээ харааж эхэлдэг. Чи мөнгөний төлөө ажиллах ямар болохыг мэдэрсэн. Сvvлийн нэг сараа 50-аар vржvvлэхэд хvмvvс бvхий л амьдралаа хэрхэн өнгөрөөхийг мэдэж болно. Чи гар дээрээ 30 цент авахад ямар санагдаж байсан бэ?” гэж надаас асуулаа. “Маш бага санагдаж маш их гутардаг байсан”
“Ихэнх ажилчид цалингаа аваад л бас л ийм сэтгэгдэлтэй байдаг. Төр засаг цалингаас нь хамгийн тvрvvн хувиа хvртдэг. Орлого олоход, юм худалдаж авахад, мөнгө хураахад тэр битгий хэл vхэхдээ хvртэл татвар төлсөөр байх болно. Жирийн хvмvvс орлогынхоо 50 хувийг татварт өгдөг болохоор vvнийг 50 хувийн цалин гэж нэрлэнэ.” хэмээн баян аавыг хэлэхэд би ихэд гайхан “Яагаад хvмvvс төр засгийн ийм өндөр татвар авахыг эсэргvvцдэггvй юм бэ?” асуулаа. “Ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvс татвар төлдөг. Хvмvvс эдийн засгийн талаархи дутуу дулим мэдлэгтэйгээс болоод мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаггvй. Татвар бол мэдвэл зохих мэдлэгийн өчvvхэн бага хувийг эзэлнэ. Хэрвээ чи улам ихийг сурах хvсэлтэй хэвээр байвал буцаж ажилдаа очоод ажилла. Харин энэ удаа би чамд ямар ч мөнгө төлөхгvй” гэхэд нь би “Тэр чинь шударга биш байна. Та тодорхой хэмжээний цалин төлөх хэрэгтэй шvv дээ” гэхэд “ Толгойгоо ажилуулж сур. Тэгэхгvй бол бусад хvмvvсийн адил болж хувирна. Майктай би яриад vнэгvй ажиллуулахаар тохирсон ба цаадах чинь аль хэдийн ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр чи хурдан явсан дээр” гэлээ.

Би аавдаа цалингvй ажиллаж байгаагаа хэлэлгvй нуулаа. Тэгээд дахиад 3 долоо хоног ажилласны дараа Майкийн аав бид хоёр дээр ирээд дагуулаад аваад явлаа. Бид хоёроос “Та хоёр юм сурч байна уу” гэж асуухад бид хоёулаа толгойгоо сэгсэрлээ. Баян аав маань “Хичээлээ сайн сурахгvй бол бусад хvмvvсийн адил бага цалингийн төлөө махартлаа ажиллан 3 долоо хоногийн амралтаа тэсэн ядан хvлээдэг болно шvv. Тэр нь та хоёрт дээр санагдаж байвал би та хоёрын цалинг 25 цент болгож нэмье” гэлээ. Хэдийгээр 25 цент их хэмжээний мөнгө ч “Та яагаад хvмvvсээр тохуу хийгээд байгаа юм бэ? Эд нар чинь ажилсаг улсууд шvv дээ” хэмээн намайг асуухад “Би та нарыг бусад хvмvvсийн олж харж чаддаггvй урхи зангийг л харуулах гэсэн юм. 25 цент бага санагдаад байвал цалинг чинь 1 доллар болгож өсгөе” гэлээ. Миний зvрхний цохилт тvргэсч толгой маань тэр саналыг хvлээж ав гэж хэлж байлаа. “За яах вэ, тэгвэл 2 доллар болгож өсгөе” гэж баян аав хэлэв. Толгой маань эргэж тэгье гэж хэлэхэд маш ойрхон байлаа. Энэ мөнгөөр юу авахаа хvртэл бодож vзэв. Энэ vед баян аав бид хоёрыг маш анхааралтай харж байлаа. Тэр амьдралдаа маш олон хvмvvстэй уулзаж, ажилд авч байсан болохоор бидний юу бодож байгааг маань маш сайн мэдэж байлаа. “5 доллар болгоё” гэж хэлэхэд миний мөрөөдөл дороо замхарлаа. Тэр vед цагийн 5 доллар авдаг насанд хvрсэн хvмvvс маш цөөхөн байсан юм.

“Ихэнх хvмvvс мөнгөгvй байхаас айж маш шаргуу ажиллана. Тэгээд цалингаа буухаар мөнгөөр авч болох бvхий л сайхан зvйлvvдийг авах хvсэл төрнө. Ингэснээр амьдралынхаа хэв маягийг өөрөө тогтооно. Тэгээд энэ мөчлөгөөсөө гарч чадахгvй болдог. Vvнийг би хархны уралдаан гэж нэрлэдэг юм. Бодож сэтгэхийн оронд сэтгэл хөдлөлөөр бvхий л зvйлийг шийдэж эхэлнэ. Айдастай нvvр тулгарахын оронд айдастаа хөтлөгдөн ажиллаж, гар дээрээ мөнгө аваад хvсэлдээ автан зарж vрж эхэлнэ. Тэгээд дахиад л мөнгөгvй болхоос айж улам шаргуу ажиллана. Ингэснээр сэтгэл хөдлөл, амьдрал нь мөнгөнд захирагдаж ирнэ. Энэ занганаас та нарыг хол байхыг та хоёрт би заана. Баян хvмvvс мөнгөө алдахаас айдаг бол ядуу нь өрөө төлөх гэсээр энэ занганаас гарч чаддаггvй” хэмээн баян аав маань өгvvлэхэд биднийг юу хийхийг зөвлөж буйг нь асуулаа. “Мөнгөгvй боллоо гээд хэдэн бор юм олохоор гарахын оронд энэ ажил миний айдсыг бvрмөсөн арилгаж чадах уу гэж асуух хэрэгтэй?” гэлээ. Манай аав намайг сургуульдаа сайн сураад сайн ажилтай бол гэж захидаг шvv дээ гэж намайг хэлэхэд “Танай аав чинь чамайг өндөр цалин авч чадахгvй бол нийгэмдээ гологдох вий гэж айсны улмаас тэгж хэлж байгаа юм. Ажил, боловсрол гэдэг чухал зvйл.Гэхдээ энэ хоёр айдсыг алга болгож чадахгvй. Oөрсдийнхөө сэтгэл хөдлөл, айдсыг захирч сурах хэрэгтэй. Vнэгvй ажиллахаар зөвшөөрсөн болон их хэмжээний мөнгө амлахад хvслээ хязгаарлаж чадаж буйг чинь хараад та хоёрт ирээдvй байгааг ойлгосон юм. Та хоёр ажиллаад бай. Удахгvй цалингийн төлөө ажиллахаа болино. Тэгээд толгойгоо сайн ажиллуул. Тэр цагт миний амлаж чадахгvй мөнгө болон боломжийг олж харах болно” гэж хэлээд хичэлээ завсарлав.

Майк бид хоёр бодсоор, ярилцсаар 3 долоо хоног өнгөрөв. Нэг орой ажлаа тарж байх vед дэлгvvрийн эгч маань хошин шогийн номын нvvр хуудасны хагасыг огтолж аваад vлдсэнийг нь хаяж байхыг хараад яагаад ингэж байгааг нь асуулаа. Энэ нvvр хуудсаа нийлvvлэгч байгуулагад өгөөд шинэ ном авдаг юм гэлээ. Бид 2 нийлvvлэгчтэй нь хvлээж байгаад уулзан хаяж байгаа номуудыг авч болох эсэхийг асуухад цаашаа дахиж зарахгvй бол болно гэж хэллээ. Тэгээд Майкийн зоорины өрөөнд номнуудаа авчран Майкийн охин дvvгээр номын санчаар авч нийтийн номын сан ажиллуулж эхэллээ. Хvvхдvvд 10 цент төлөөд номыг хvссэн хэмжээтэйгээр уншиж болох боломжтой байв. Майк бид хоёр Майкийн дvvд 1$ төлөөд өөрсдөө 9.50$ -ийн цалин авдаг боллоо. Хэдийгээр 3 сарын дараа өөр хvvхдvvдийн байгуулсан номын санд цохиулан бид хаалгаа барьсан хэдий ч баян аав маань биднийг эхний хичээлээ сайн сурч буйд маш их баяртай байлаа.
Яагаад эдийн засгийн боловсролтой болох хэрэгтэй гэж?

1990 онд Майк эцгийнхээ халааг авсан бөгөөд та бидний төсөөлж барахгvй их хөрөнгөтэй болсон билээ. Би 47 настайдаа, эхнэр маань 37-даа тэтгэвэрт гарсан бөгөөд бидний хөрөнгө өөрөө арвижсаар байдаг юм. Энэ нь мод тарихтай адил билээ. Нэлээн хэдэн жил уйгагvй усалж тордсоор байгаад нэг мэдэхэд тэгэх шаардлага vгvй болно. Майк эзэнт гvрнээ захирсаар байгаа бөгөөд би тэтгэвэрт гарахаар шийдсэн юм. Хvмvvс “Яаж хурдан баяжих вэ?” гэж олонтаа асуудаг. Тvvнд нь би “Чи баяжихын тулд эхлээд эдийн засгийн цагаан мэдлэгтэй болох хэрэгтэй” хэмээн би хариулдаг билээ. №1 бөгөөд цорын ганц дvрэм нь vнэ цэнэтэй хөрөнгө (asset) болон өрөнд оруулах хөрөнгө (liability) хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Баячууд vнэ цэнэтэй хөрөнгийг цуглуулдаг бол ядуучууд
өрөнд оруулах хөрөнгийг vнэ цэнэтэй хөрөнгө хэмээн цуглуулдаг.

Vнэ цэнэтэй хөрөнгө нь таны хармаанд мөнгө оруулна.Энэ хөрөнгөний тоонд vнэт цаас, vл хөдлөх хөрөнгө (бусдад тvрээсэлж буй байр), патент зэрэг нь багтана. Oрөнд оруулах хөрөнгө нь таны хармаанаас мөнгийг гаргана. Vvнд өөрийн тань худалдаж авсан байр, машин, зээлийн карт, тавилга хэрэгсэл орно. Энэ ухагдахууныг нэг хосын жишээн дээр авч тайлбарлая:
Ажилсаг, боловсротой хоёр залуу хоорондоо нийлэн нэгнийхээ хөлсөлж буй байранд нvvж орно. Хоёулаа нэг хvний зардлаар амьдарч байгаа болохоор мөнгө хэмнэж эхэлнэ. Тэгээд удахгvй байр авахаар шийднэ. Тэгээд л vл хөдлөх хөрөнгийн татварыг төлж эхэлнэ. Тэгээд шинэ машин, тавилга авч тавина. Нэг л өглөө сэрээд харахад байрны урт хугацааны зээл, зээлийн картын төлбөр бvгд толгой дээр овоорсныг ухаарна. Ингээд хархны уралдаанд өөрийн эрхгvй оролцож эхэлнэ. Хvvхэд гарч ирнэ. Тэд улам л шаргуу ажиллана. Их л мөнгө авах тусмаа их л мөнгийг татварт төлнө. Ингээд байнга давтагдах мөчлөгт өөрсдийгөө оруулах нь энэ.

Их мөнгө мөнгөний асуудлыг ердөө шийдэхгvй. Харин оюун ухаанаараа энэ асуудлыг шийдэж болно. Хvмvvс өөрсдийнх нь хийж буй зvйлд утга учир байгаа эсэхийг асуудаггvй бөгөөд ердөө олонхи хаашаа явж байна тvvнийг дагадаг. Ихэнх хvмvvс өөрсдийнхөө амьдарч буй байрыг хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн vздэг. Vvний эсрэг хэдхэн тоо баримтыг дэлгэн vзvvлье:

1. Хvмvvс хэзээ ч өөрийн болгож чадахгvй байрны төлбөрийг хийсээр байдаг. Ихэнх байр нь 30 жилийн зээлийн хугацаатай ирдэг билээ.

2. Хэдийгээр урт хугацааны зээлдээ татварын хөнгөлөлт эдэлдэг хэдий ч засвар болон бусад зардлаа өөрийн татвар төлсний дараахи мөнгөөр төлнө.

3. Vл хөдлөх хөрөнгийн татвар. Манай аав ээж хоёр тэтгэвэртээ гараад орлого нь багассан байх vедээ сарын 1000 долларын vл хөдлөх хөрөнгийн татвар төлж эхэлж байсан юм.

4. Байрны vнэ байнга өсөж байдаггvй. Манай нэг найз одоогийн өртгөөр 700000 долларын vнэтэй байранд саяас дээш хэмжээний өртэй байна.

Байранд хvмvvс мөнгөө зарснаар дараахи 3 боломжийг алддаг:
· Бусад vнэ цэнэтэй хөрөнгийг өсгөж байх хугацааг алдана
· Өндөр өртөгтэй засварын ажилд зарцуулж байх зардлыг бусад төрлийн хөрөнгө оруулалтанд оруулах боломжоо алдана.
· Мэдлэгээ дээшлvvлэх зав боломжоо алдана.
Би байрыг битгий ав гэж хэлж байгаа юм биш. Би байр авахын тулд эхлээд тvvнийгээ худалдан авах мөнгөний урсгалыг бvрдvvлж чадах хөрөнгө оруулалтын хийдэг.
Миний зөвлөх vнэ цэнэтэй хөрөнгө оруулалтууд:
Чиний гар бие оролцох шаардлагагvйгээр бизнесс чинь явагдаж байдаг vйлдвэрлэл,
Хувьцаа, Бонд, Итгэлцлийн сан (Mutual fund), Хөрөнгө vvсгэгч vл хөдлөх хөрөнгө гэх мэт.

Татвар хэрхэн vvсэн талаар баян аав маань ийнхvv тайлбарласан юм. Анх англи, америкийн алинд ч татвар байдаггvй байлаа. Дайны зардлыг нөхөх гэж хааяа татвар авдаг байлаа. 1874 онд Англид татварыг байнгын болгож vvнийг 1913 онд Америкт хэрэгжvvлсэн юм. Анх татвар нь баячуудыг шийтгэх vvднээс бvтээгдэн олонхийн саналыг авч чадсан байна. Гэвч vvнийг дэмжсэн ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvсийг шийтгэх нэгэн хэрэгсэл болж чадсан юм. Засгийн газар томрох тутмаа илvv их хvндлэлийг хvлээнэ. Тэр хэмжээгээр зардал гарна. Vvнийгээ татвараар төлнө. Vvний эсрэгээр миний адил бизнэсс хvмvvс цөөн хvмvvс хөлсөлж аван бага зардал гаргах ба ингэснээрээ хөрөнгө оруулагч нараас хvндэтгэл хvлээнэ. Баян аав маань засгийн газрынхныг залхуу хулгайч нар хэмээн дууддаг байсан бол аав маань баячуудаас ихийг татварт авч байхдаа таарсан харамч нар хэмээн хараана.
Эдийн засгийн мэдлэг нь дараахи 4 том хvрээнээс тогтоно.
1. Санхvvгийн мэдлэг. Vvнийг би эдийн засгийн цагаан толгой хэмээн нэрлэнэ. Аливаа бизнессийн сайн ба муу талыг олж уншихад хэрэг болно.
2. Хөрөнгө оруулалт. Vvнийг би мөнгө бvтээдэг ухаан хэмээн нэрлэдэг. Vvнд тодорхой стратеги болон жороос тогтоно.
3. Зах зээлийг ойлгох. Хэрэгцээ болон хангамжийг судлах ухаан юм.
4. Хууль. Компаниуд татварын хуулийг оновчтой зөв ашигласнаар хөрөнгөө улам сайн өсгөж чаддаг.
Корпорацийн эзэд: Орлого, Зарлага, Татвар
Компанийн ажилчид: Орлого, Татвар, Зарлага
Vvнээс vvдээд өөрийн корпорацитай болж vнэ цэнэтэй хөрөнгөө бvрдvvлэхийг санал болгож байна.

Дөрөвдүгээр хичээл

1,2,3 дахи хэсэгээ дуусгаад өөрийн чадамж дээрээ тулгуурлаад ямар ваа нэгэн бизнэс санаа олсон бол, тийм санаа нилээн хэдийг олоодох, тээд санаагаа найз нөxөд ахан дүүсдээ тайлбарлаад, энэ санаа ямар бн гээд асуу санал асуулга явуул, сануулж хэлхэд муу амтай нөxөдүүд бдаг даа , дандаа болохгүй бүтэхгүй юм амнаас н гарч бдаг тийм хүмүүстэй али болох ийм сэдэвээр битгий яриж бай, доошоо хийлгүүлсээр бгаад ямар ч урам зориго алга болдогийн, магадгүй танай гэрийнхэн чини тэгэж магадгүй, дуугай л хичээлээ хий, гээл али болох сул талийг чини хөгжүүлэх гэдэг хүмүүс бн шд, сул талаа хөгжүүлэх гээд дэмийг эхний хичээлүүдээс уншаал биддээ.

Freitag, 2. Januar 2009

Гутгаар хичээ

Энэ удаагийн зорилго бол чиний авяаас чадамж давуу талууд дээр дөрөөллөөд амжилтанд хүрэх арга зам цаашлаад бизнэс мизнэс санаа оноо олох болно.
Энийгээ яаж олж мэдэж гаргах вэ, эхлээд бүгдээрээ цаас аваад дундаар н уртаа зураас татаад баруун зүүн 2 тал болгочий тэгэхүү айн?
Баруун талд н Авяас, чадамж,давуу тал гээд гарчиг тави, зиа зүүн талд н чиний сонирхол Хобби гээд гарчиглаад, наад 2 эгнээгээ дүүртэл бич, дүүргэх гээд худалаа баахан авяас битгий бичээд байгаарай даа, өөр өөртөө шударга бн шүү нөхөдөө...
Минийхд лав чадамж авяас гэсэн дээр лав даг 3 хан өгүүлбэр нөгөө талд н битүү юм болчоод бн та нарийнх яаж бндаа..?
Тусламж маягаар уридний 2 хичээлийн бөглөсөн юмнуудаа хар,

2.Дараагийн алхам энэ бичсэн 2 эгнээ юмаа одоо холбох гээд үз.Чамд санаа орж ирж бнуу?Нэг хүний холбосон жишээг сонирхуулий , энэ хүн 2 эгнээг холбоод бизнэс санаа төрж хэрэгжүүлсэн бн.
Засварчин хүн байж, амидрахийн эрхэнд, Хобби сонирхол н гэвэл өөрийн гэсэн бичкээн цэцэрлэгтэй болж ногоо цэцэг тарих гол н л тэр байж дээ.Тээд түүгээрээ сэдсэн бизнэсс н гэвэл, Том талбай авч чадахгүй тэр алгийн чинээ газар дээр жаахан юм тариж,хотоор зөндөө мэрэгшсэн Цэцэгийн дэлгүүр бхад манай хүн яаж цэцэгээр мөнгө олох вэ дээ тээд бодож бодож, тансаг хоолонд хэрэглэгддэг ногоон навчит ургамал тарисан бн басиликум гэх мэт манайхаар гонид шиг тиймэрхүү амтлагч ,ховор арчилгаа ихтэй хоолонд хэрэглэгддэг ногоонууд гэх н хайшаан ургамал гэдэг билүү, тээд тэрнийгээ Nobel Restaurand санал болгож цаашлаад захиалгаар хүгрэж өгдөг болсон бн,Энэ засварчин дуртай Хоббу-гоороо ингэж мөнгө олж чадах болсоноор ами залгуулдаг ажилаасаа ч удалгүй гарсан гэдэг шүү.Өөр энд зөндөө жишээ бн л даа, хамгийн энгийн н энэ бн,нэн ялангуяа , эдийн засагийн хямралийн өнөө үед банкний захиаралаас ,эмчээс авахуулаад үйлдвэрийн ажилчид ажилгүйдэлдийн давалгаанд хөл алдаж зарим н ч эртнээс ажилаасаа гараад дуртай зүйлсээрээ дагнан бизнэс хийхийг оролдсоноор амжилттай хэд хэдэн жишээ бнаа,үүнийг би зураг хөрөгтэй н дараагийн хичээлд тавий, тэхгүй бол намайг санаанаасаа зохиогоод гуцаад бн гэж хэн нэг н бодож ч байгаам билүү хэн мэдлээ....

Donnerstag, 1. Januar 2009

Xоёрдугаар хичээл

Зиак, миний блогxон өнөөдөр нээгдсэн болоод хүн амитаний бараа сураг алга л бн, өөр өөртэйгээ жаал ярихаас,эхний хичээл яасан айн? та нар амжилттай юу ойсонуу тээд???
Амархан асуултууд ч гэлээ эргэлзээтэй бгааз дээ,сайн бод бод.
Өөр өөрийгөө таних дараагийн алхамууд..Бал цаасаа аваад наашаа дөx дөx...
1.Чи ямар боловсрол олсон вэ? юугаар төгссөн гээл манайхан нээх асуудаг шдээ яадаргаатай.Заавал өндөр боловсрол байх албагүй шүү,дугуйлан курс сонирхож байсан юмаа бич.
2.Чиний ямар чадамж чини ( зөөлний тэмдэгээ одоо болтол гаргаж чадахгүй бга шүү)бусадаас дээр вэ? найз нөxөд төрөл садан чини чамайг юу гэж хэлдийн? санахийг оролд доо, жишээ н: гарийн ур сайтай шүү миний хүү чини талийгч өвөөгөө дууриагаад гээл эмээ цай ойчингоо үеийнхээндээ гайхуулдаг шдээ ачаараа, нэг бол тоондоо муу ч аймаар дармалдаж бичдэг ангийнхаа ханий сонинг ганцаараа хийж кок авдаг даа тээ.Тэр мэрнийсээ бодоод бич.
3.Хийж гависан юм бнуу бод доо,жишээ н ангийнxний нийллэгний мөнгийг чадмаг хувиарлаад парти хийсэн хүртэл чини зохион байгуулах авяасанд орий шүү.Өөрийнхөө үр дүнтэй хийсэн зүйлсээ бод.Энэ жагсаалт урт тусама сайн шөө.
Би бодоод бсан, гэрийнхэндээ хэлэлгүй байхгүй хойгуур н хана манан дээр туйпуу зураад эртний Ром маягаар ханад дээр баахан Сүг зураг Ромийн хаад маадийн зураг зураад бас дээр н болоогүй обжуураа авч хаяхаад оронд н тогооноос гал гарч байгаа тийм гэрэл аваад ханаас өлгөчиxсийн, найзуудаа оруулсан чини ёстой аймаар гайхсан шдээ,ямар саак юм бэ гээл за за өөрийгөө магтах ч яахуу энэ жишээ хүмүүсээ.
4.Найз нөxөд гэр бүлийнхнээ хүнд нөxцөлөөс аварч байсануу,манайхан зохицуулна гэж яридаг шдээ,монголд тийм юм зөндөө л гардаг , ийм үед чамаас ямар санаа гарч байв, яааж ухаалагаар тэрнээс бусадийг аварч байваа?тэрнийгээ бод...
5.Чамайг гадуур юу гэж яридаг вэ? ааш муутай адайр зантай зожиг, эсүүл цайлган, сэргэлэн гээл..
6.Чамд байр машин xомпуутэр бнуу, танил тал найз нөxөд хир бн, чамд зөвлөх туслах хүн бнуу гэдэгээ жагсаагаад нэг бичээд бод, хэн надад туслах вээээ гээд.
7.Өдий хүртэл мөнгө яаж олж байв даа, үүнд наймаа хийх, зах дээр зогсоx, бармэн зөөгч хийсэн, ялих шалихгүй бүх юм багтий шүү.
Энэ долоон асуултандаа яаралгүй бодож бичээд,дээр н нэмэж сануулах хэсэгхэн мөр бн..
Хүмүүс өөрийн сул талаа илүү анхаараад тэр талаа хөгжүүлэхийн тулд цаг зав , мөнгөө их үрдэг энэ бол маш муу гэж бхийн, анхандаа энэ өгүүлбэрийг уншчаад би лав ойлгоогүй, ойлгох гээд ч оролдсонгүй, тээд ахид дахин бодоод байсан чини нээрээ л би ч бас дандаа сул тал дээрээ илүү анxаарч бусад шиг байхийн тулд курсээс эхсүүлээд мөнгө дэмий цацсан бхийн,ингээд цааш н ухаад уншихлээр бн шдээ, ингэж сул талаа хөгжүүлэх гээд цаг алдаад тэр сул тал чини жирийн төвшинд буюу бусадтай адил хэмээнд л очдог,харин ингэж муйхарлахийн оронд өөрийн илүү чаддаг авяаас Хобби-н дээрээ тулгуурлаад тэрнийгээ илуу хөгжүүлбэл тэр хүн амжилтанд хүрнэ гэжээ, нээрээ ч бодоод байхлээр боксчин Бадар-Ууганийг тоондоо муу бнаа чи тоогоо давт гээл тооний дугуйланд аав ээж н хөөж явуулаад бсан бол энэ хүн давтаад давтаад үеийнхнийхээ хэмжээнд л хүрнэ, лаг гавал болно гэж байхгүй л бхгүй юу, энэ хүн Хоббу авяасаа дагаад юу болсонийг та бид өнгөрсөн зун харсан биддээ, тээд бодохлээр энэ маш үнэн үг бн шүү, би лавдаг сул талаа л илүү анхаардаг байсанаа саяа л мэдэж бн, харин та нарийн хувид ????

Өөр өөрийгөө олох гичээл номэр 1...

Блогоор ороод гарч байгаа та бүхэнд шинэ жилийн мэнд, элдэв оршилгүй өнөөдөрийн сэдэв юу болохийг тайлбарлаx гээд үзий "Do what you love" энэ миний блогийн уриа ...дургуй ажилаа хийж амидралаа залгуулж байгаа олон хүн байна тэдний дунд би ч бас багтана, энэ бүхнээс гарах арга зам байнуу гээд recherch хийсэн ухаантай тээд маш олон сонирхолтой нийтлэл олж харлаа,над шиг ийм эрэлд гатсан олон блогчид бгаа гэдэгт н эргэлзээгүй.Нэг юум эхлээд асуучий,чи яг сонирхсон дуртай мэргэжилээрээ амидралаа залгуулж байнуу, чамд мөнгө хүрэлцэж бнуу??? ихэнх н үгүй л гэх бх даа, аав ээжийн зааварласаний дагуу хоол олж идэх баталгаатай хаалга ихтэй ажилд бид дургүй ч ордог,ингэж амидрах ёстой ч нийгэм биндийг түлхэж байна,дээхнэ үед бол хуулиар сур гэж ах эгч нар маани( уучлаарай зөөлний тэмдэг олдохгүй бгаа шүү минийx дээр) ятгуулдаг байлаа,дундуур н хэл орж ирнэ,2000 оний хавид бол монголоор дүүрэн л нотариачид хэлмэрчид ,сүүлийн үед санхүү эдийн засаг гээл бүгд мэргэшсэн ня-бо болцийн бишүү, бид ингэж дургүй мэргэжилээрээ олноороо хэвлэгдэx xэрэг бнуу.Одоо бол миний тархи толгой дахир датуу боловсролоор дүүрчээ.
Тээд сүүлийн үед хүн яаад Xобби-гоороо амидарч болохгүй гэж яаад түүгээрээ мөнгө олж бизнэс хийж болохгүй гэж бодогдох болсийм ,ицсий ицист юуун түрүүнд хүн өөр өөрийгөө ОЛОХ хэрэгтэйм бн.Яаж гэдэгийг цааш н умаш умаш...
Өөрийгөө хэн бэ юу вэ гэдэгээ мэдэхийн тулд өөрөө өөрийгөө сайн ажигла,энэ их амархан сонсогддийн эхэндээ, яг хэрэгжүүлэх гэхлээр чуxамдаа л хэцүүм бн лээ. Хэцүү учираас доорхи асуултууд чамд хэрэг болноо...
1.Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

2.Ямар ямар хобби бн тэрнийгээ жагсаа урт тусамаа сайн...

3.Хүнд хүчир ажилийн дараа өөрийгөө яаж баярлуулдаг вэ,юугаар???

4.Ямар сэтгүүл ,сонин уншдаг, спорт, эдийн засаг гээд олон хэсэг бдаг али хэсэсгийг н газар хаяаад алинийг н шимтэн уншдаг?

5.Номийн дэлгүүр сониний лангууний урдуур эрглэдэхдээ ямар сонин сэтгүүл гарт чини эхэлж дайралдаж бн? алинийг н эхлээд шүүрч гарчиглаж бхийн ?

6.Яг одоо ямар ном уншиж бн, хамгийн сүүлд уншсан ном чини ?

7.Дуртай номоо нэрлэ, яаад дуртай болсийн шалтгаан н .

8.Чи баян байсан бол юу хийх байсан бол?

9. Мэргэжилийн ном сэтгүүл уншдагуу? ямар.

10.Хамгаас дуртай кино чини юу вэ, энэ киноноосоо жишээ татаад амидрал дээр хэрэгжүүлж бсан инээдтэй энгийн явдал гарсануу?

11.Чамруу Билл Ах утасдаад, маш их хэмжээний хөрөнгө оруулалт амлаад хамтраяа гэж бхийн, чи юу эрхлэе хамтрий гэж санал гаргаx вэ?

12.Чамд шүтэн биширдэг хүн байжил таараа яаад энэ хүнийг гэж, юу н таалагддий?

13.Цаг нар хамаг юмаа мартаад шимтэн хорхойсоод хийж байсан ямар үйлдэл чамд бн?мэдээж дуртай л юм байж таараа,.
14.Хэн нэгний ярилцлага уншаад юмуу сонсоод үзээд сэтгэл чини маш их хөдөлж байсан тохиолдол бнуу, чи тэрнээс юуг н өөртөө хэрэгжүүлий гэж боддог вэ?
15.Хүүхдүүд шинэ жилийн урд шөнө унтдаггүй маш эрт босож догдолдог, модний доорхи бэлэгээ хурдан задлах хүсдэг, чамд том болчоод яг үүн шиг догдлох үе гарсануу,хэзээ юуун дээр вэ?
Энэ 15 асуултанд сайн бодож хариул шууд шууд хариу өгөx хэрэггүй өөрийгөө мэдмээр байгаа бол шөнөжин бод, хэдэн өдөр ч хамаагүй, чи өөртөө шудрага бх тусам чамд ээлтэй ..
Одоо ганц 2 гэрийн даалгавар бгаа шүү..
1.Бичкээн дэвтэр гарга, байнга биедээ авч яв, жорлон,парти, хичээл ажил атуус хаа ч хамаагүй, бөгснийхөө ( уучлаарай) арийн кармаандаа хийчихгүй юу.
Үүн дээр санаануудаа бичих юм би яааж байлаа юунд дуртай билээ гээл, чамд дараа дараа энээс ургаад бизнэс санаа их гарч ирнэ тэр болгоноо гялс гялс сараачаад бай.Тэгэхгүй бол санаа мартагдах н их бдий.
2.Үүнээс гадна гаднах болж буй амидралд чини өдөр тутамд гачин сонин үйл явдал их тохиолдоно шдээ, тэрнээсээ сонин гэж бодсон 3 юмаа бичих юмуу сэтгүүлээс харсан бол хайчлаад дэвтэр дээрээ наа.
сонин содон сайхан юмнаас гадна нэг зэвүүн гэж бодсон ой гутам мэдээлэлээ бас оруул.
Чиний дэвтэр чини нэг янзандаа дүрслэхийн оюутануудийн эскийзэрхүү юм болноо
гэсэн үг.Мапэ ч гэдэг билүү....
За ингээд бичээд бай даа хүмүүсээ.Өнөө "Reality show" дээр байхаа оролцогч нар н тэгээд бдий шдээ, би энэ шоу-нд орсноороо өөр өөрийгөө олчлоо, урид н олоогүй бсийн гээл, тэрэн шиг л юм болох гээд бн, би энэ блог нээснээрээ энэ блогчидтой найзласнаараа өөр өөрийгөө олчих бхаа,шоу -наас хамаагүй дээр бн бхаа хэхэхэ